Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

Туул голын сав газар

Туул голын сав газар нь Монгол орны төв хэсэгт /зүрхэн хэсэгт/ байрладаг ба Монгол орны нийт газар нутгийн 3.2%-ийг эзэлдэг.

          Сав газрын нийт ус хурах талбай: 49’774.3 км2;

          Нийт голын урт: 4’554 км, нуурын эзлэх талбай: 1916 га буюу 19.2 км2.

Сав газрын газар нутгийн өндөршил 770-2'800 метрийн хооронд байдаг. Сав газрын хамгийн өндөр цэг нь Далайн түвшинээс дээш 2'799.3 метр өндөр өргөгдсөн Ханхэнтийн нурууны ноён оргил болох "Асралт Хайрхан" оргил ба хамгийн нам доор цэг нь Далайн түвшинээс дээш 770 метр өргөгдсөн Орхон-Туулын бэлчир юм.

trb bair zui

Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сумын 84 баг, Улаанбаатар хотын 7 дүүргийн 126 хорооны нутаг дэвсгэрийг хамардаг. Туул голын сав газарт нийслэл Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод хот, 18 сумын төв ордог.

Улаанбаатар хотын нийт газар нутгийн 66.4%, Төв аймгийн нийт газар нутгийн 39.8%, Булган аймгийн нийт газар нутгийн 21.0%, Өвөрхангай аймгийн нийт газар нутгийн 5.8%, Архангай аймгийн нийт газар нутгийн 4.4%, Сэлэнгэ аймгийн нийт газар нутгийн 2% нь манай сав газарт хамрагдана.

ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗАРТ ХАМААРАХ ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ, ТЭДГЭЭРИЙН САВ ГАЗАРТ БАГТАХ ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ

Сум, дүүргийн нэр Сав газарт ордог аймаг, сумын төв Баг, хорооны тоо Сумын Нийт газар нутгийн сав газарт эзлэх хувь
Нийт газар нутаг, км2 Сав газарт эзлэх хувь, % Сав газарт эзлэх талбай, км2
1 Өлзийт 1,720.4 0.02 0.3 4.4%
2 Өгийнуур 1 1,686.5 17.6 295.7
3 Хашаат Хашаат 4 2,585.2 83.6 2,175.6
Архангай аймаг 5,992.1 2,471.6
1 Баяннуур Баяннуур 2 1,010.5 100 1,010.5 21.0%
2 Бүрэгхангай Бүрэгхангай 3 3,497.9 57.9 2,019.5
3 Гурванбулаг Гурванбулаг 6 2,686.1 100 2,681.2
4 Дашинчилэн Дашинчилэн 4 2,309.7 100 2,309.7
5 Могод 1 2,820.5 22 620.9
6 Рашаант Рашаант 3 1,012.1 100 612.9
7 Хишиг-Өндөр 3 2,455.1 39.4 960.8
Булган аймаг 15,791.9 10,215.5
1 Баян-Өндөр 1 595.0 14.4 508.1 5.8%
2 Бүрд Бүрд 5 2,581.4 92.7 2,447.5
3 Есөнзүйл 1 2,210.9 21.8 428.2
4 Хархорин 1 2,241.2 11.2 258.5
Өвөрхангай аймаг 7,628.5 3,642.3
1 Орхонтуул Орхонтуул 2 2,940.8 28 824.7 2.0%
Сэлэнгэ аймаг 2,940.8 824.7
1 Алтанбулаг Алтанбулаг 4 5,653.0 94 5,327.8 39.8%
2 Аргалант Аргалант 2 1,126.4 86.7 974.2
3 Батсүмбэр 2,431.2 0.4 9.6
4 Баянцогт Баянцогт 3 1,472.0 90.2 1,330.3
5 Баяндэлгэр 1 2,146.6 13.1 285.1
6 Баян-Өнжүүл Баян-Өнжүүл 2 4,791.0 46.8 2,244.6
7 Баянчандмань 613.2 5.6 34.5
8 Баянхангай Баянхангай 2 998.8 100 998.8
9 Борнуур 1,146.9 0.3 3.7
10 Бүрэн 2 3,757.3 20.2 756.7
11 Дэлгэрхаан 2,168.0 0.1 2.4
12 Жаргалант 1,868.0 0.2 2.8
13 Заамар Заамар 4 2,812.1 99.9 2,802.1
14 Зуунмод Зуунмод 6 19.2 100 19.2
15 Лүн Лүн 3 2,541.4 100 2,541.4
16 Мөнгөнморьт 6,720.6 0.4 27.8
17 Сэргэлэн Сэргэлэн 2 3,865.7 29 1,101.2
18 Угтаал Угтаал 3 1,547.9 90.4 1,403.0
19 Өндөрширээт Өндөрширээт 4 2,623.5 100 2,623.5
20 Цээл 2 1,656.2 23.5 385.8
21 Эрдэнэ 3 8,039.3 50.7 4,109.6
22 Эрдэнэсант Эрдэнэсант 4 3,024.1 74 2,510.3
Төв аймаг 61,022.4 29,494.4
1 Баянгол 20 23.6 100 23.6 66.4%
2 Баянзүрх 24 1,244.1 99.9 1,228.9
3 Налайх 6 694.0 99.9 693.3
4 Сүхбаатар 18 208.4 99.9 207.4
5 Сонгинохайрхан 25 1,200.6 31 373.6
6 Чингэлтэй 19 89.3 98.6 89.0
7 Хан-Уул 14 510.0 100 510.0
Улаанбаатар хот 3,970.0 3,125.8
НИЙТ 37/7 1/19 84/126 97,345.7 - 49,774.3