Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

Ус ашиглалтын тайлан, гэрээ дүгнэх

                       ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

      Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Усны тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 7.5 дахь заалтын дагуу ус ашигласан тайланг ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

 

Шаардлагатай материалын жагсаалт

Биелэлт

1

Албан бичиг /Албан бичигт тавигдах бүрдүүлбэрийг бүрэн хангасан байх/

 

2

Ус ашиглалтын тайлангийн маягт болон  ус ашиглах гэрээ дүгнэх хуудас /www.tuulgol.mn/-ыг бөглөж, тухайн мэргэжилтнээр баталгаажуулах

 

3

Гол, горхи, гүний худаг, бохир ус /усан сан/-аас авсан химийн шинжилгээний дүгнэлтийг хавсаргах

 

4

Ус ашигласны төлбөрийн баримт хавсаргах

 

5

Тухайн жилд усны нөөцийг хамгаалахад зарцуулсан хөрөнгө, ажлын гүйцэтгэл

 

6

Ус ашиглалтын тайлангийн маягт, ус ашиглах гэрээ дүгнэх хуудсыг тухайн мэргэжилтэн мэйлээр хянаж дууссаны дараа тайланг  2 хувь үйлдэж баталгаажуулах;

 

7

Хавсралтаар фото зураг, бусад баримтууд

 

 Ус ашиглалтын тайланг тухайн оны 12 дугаар сарын 20-ны дотор хугацаанд нь ирүүлж, гэрээ дүгнүүлж байх шаардлагатай. Учир нь дараа оны  ус ашиглах гэрээ байгуулахад тодорхой хугацаа алдаж байгаа тул анхаарна уу.  

 Холбоо барих: Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Сүхбат

 Утас: 36-37-16, 363714, 9908-2901  

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Вэб сайт: www.tuulgol.mn

 Хаяг: 16050 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Чингүнжавын гудамж,

25-р эмийн сангийн хойно,Туул голын сав газрын захиргааны байр, 203, 202 тоот.


Татаж авах:

Ус ашиглах гэрээ дүгнэх загвар


Ус ашиглах тайлангийн мягт