Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

Туул гол

Туул гол нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Номин, Нэргүй голын бэлчирээс /эхлэл цэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг/ эхлэн Туул нэрийг авч урссаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Орхон голд цутгадаг.

          Туул голын эх авах цэгийн солбицол: 48030’59.2”N; 108014’08.2”E;

          Голын адаг буюу Орхон голд цутгах цэгийн солбицол: 48056’55.1”N; 104047’53.2”E.


Tuul gol Tsonjin


Цутгал голуудын дийлэнх нь Бага-Хэнтийн нуруунаас эх авдаг ба Туул гол нь байгалийн бүс бүслүүрийн хувьд эхэн хэсэгтээ уулын тайгын бүс, ойт хээрийн бүсийг дамнан урсаж, харин Улаанбаатар хотоос доош, сав газрын 80 гаруй хувийг эзлэх хээрийн бүсээр урсаж Орхон голд цутгана.

Туул голын нийт урт 717 км. Үүнээс 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамаарна.